Манай чөлөөтийн тамирчид олимпийн тосгондоо ирлээ
МОНГОЛЫН МЭДЭЭМонголын чөлөөт бөхийн шигшээ багийнхан "Рио-2016" зуны олимпийн 31 дүгээр наадмын дэвжээнд хүчээ сорихоор Рио-гийн олимпийн тосгондоо иржээ.
Тэд Риогоос 100 км зайтай Волта бэлтгэлийн баазад очин цагийн зөрүүгээ гарган бэлтгэлээ базаасан юм. Монголын чөлөөт бөхийн баг тамирчдыг Монголын багийн ахлагч Ж.Хатанбаатар угтан авч тосгоны дүрэм журмыг танилцуулан тэмцээндээ амжилт гаргахыг хүслээ.
Чөлөөт бөхийн тамирчид наймдугаар сарын 17-нд эмэгтэй 58 кг-д П.Орхон, 69 кг-д О.Насанбурмаа, наймдугаар сарын 18-нд 53 кг-д Э.Сумъяа, 63 кг-д С.Батцэцэг хүчээ сорихоор дэвжээнд гарна.
Харин эрчүүд наймдугаар сарын 19-нөөс эхэлж 57 кг-д Э.Бэхбаяр, 74 кг-д П.Өнөрбат, наймдугаар 20-нд 86 кг О.Үйтүмэн, 125 кг-д Ж.Чулуунбат нар барилдах юм. Чөлөөт бөхийн тэмцээний сүүлийн өдөр буюу наймдугаар сарын 21-нд 65 кг-д Г.Мандахнаран, 97 кг-д Д.Хүдэрбулга нар дэвжээнд гарч олимпийн медалийн төлөө хүч, ур чадвараа сорино.
Д.Өлзий