Угаартах эрсдэлтэй 50 иргэний амийг аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2022-09-05 09:09:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 21, аврах ажиллагааны 5 буюу нийт 26 удаагийн дуудлага бүртгэгджээ.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах ангиуд болон Аврах ангийн алба хаагчид ажиллаж, утаажилтын бүсэд угаартах эрсдэлтэй 50 иргэний амь нас, 940 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, 2 буцалтгүй нэрвэгдэгчийг гарган Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн юм.

Мөн он гарсаар өнөөдрийн байдлаар усны ослын 49 дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 93 иргэний амийг авран хамгаалжээ. 

相关新闻