МУБИС “Дусал цус, дүүрэн амьдрал” аянд нэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУБИС Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран хүмүүнлэгийн үйлсийг түгээн дэлгэрүүлэх, цусны донорын эгнээг өргөжүүлэх, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Дусал цус, дүүрэн амьдрал” аянд нэгдлээ.
Цусны донорын өдөрлөгийн нээлт МУБИС-ийн Төв номын
сангийн 3 давхарт өнөөдөр болж, сургуулийн хамт олон, оюутнууд аянд нэгдэж,
цусаа хандивлаж эхлэв.
МУБИС-ийн Оюутны хөгжлийн албанаас зохион байгуулсан
нээлтэд Мэдээллийн технологийн албаны дарга
Ц.Энхбат, Эрдэм шинжилгээ, инновацын албаны дарга Я.Шийлэгмаа нар оролцлоо.
МУБИС-ийн багш, ажилтан, оюутнуудаас олон удаагийн давтамжтай цусаа хандивласан
эрхэм доноруудад ЦССҮТ-өөс талархал илэрхийлэн ивээн тэтгэгч байгууллагуудын
гарын бэлгийг гардуулсан юм.
МУБИС-ийн Төв номын сангийн 3 давхарт энэ сарын 19-21-нд болон тус аянд багш, ажилтан, оюутан залуусыг хүнлэг энэрэнгүй сэтгэлээр идэвхтэй оролцохыг уриаллаа.