Өнөөдөр сондгой тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭӨнөөдөр болон энэ сарын 28-ны ням гарагт сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцоно.
Харин тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн бол амын хөдөлгөөнд оролцохыг хориглоно.
Авто зам засвар, хот тохижилт, шугам сүлжээний болон зөөврийн ус хангамжийн автомашин, зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын, нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд дээрх хязгаарлалт хамаарахгүй юм.
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ