Төсвийн нийт орлого 12.7 хувиар өсжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ-ны мэдээллээр улсын
нэгдсэн төсвийн нийт орлого өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ.
Тодруулбал, улсын
нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний 9 сарын урьдчилсан
гүйцэтгэлээх 12.5 их наяд төгрөг болов. Үүнийг өмнөх оны мөн үетэй
харьцуулахад 1.4 их наяд төгрөгөөр буюу 12.7 хувиар, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн
хэмжээ 11.5 их наяд төгрөг болж, 1.8 их наяд төгрөгөөр буюу 19.1 хувиар тус тус
өсжээ.
Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 12.5 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 962.1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, төсвийн алдагдал өмнөх оны мөн үеэс 315.8 тэрбум төгрөгөөр буюу 24.7 хувиар буурчээ.
Улсын нэгдсэн төсвийн
тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ:
Энэ оны эхний 9 сард 1.5
их наяд төгрөг болж, өмнөх сараас 165.4 тэрбум төгрөгөөр буюу 12.5 хувиар,
Нийт зарлага, эргэж төлөгдөх цээр зээлийн хэмжээ мөн 1.5 их наяд төгрөг болж, 116.6 тэрбум төгрөгөөр буюу 8.1 хувиар тус тус өсөв.
Татварын нийт орлого:
Энэ оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 10.7 их наяд төгрөг болж, өмнө
оны мөн үеэс 22 их наяд төгрөгөөр буюу 25.4 хувиар өсөв. Үүнд НӨАТ 755.1 тэрбум
төгрөгөөр буюу 36.3 хувиар, нийгмийн даатгадлын орлого 578.1 тэрбум төгрөгөөр
буюу 37.6 хувиар, бусад төрлийн татварын орлого 1077.8 тэрбум төгрөгөөр буюу
48.5 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин орлогын албан татварын
орлого 247 тэрбум төгрөгөөр буюу 9.3 хувиар буурав.