Ханын материалыг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх газрын ихэнхийг чөлөөлөөд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-04 09:01:01

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ханын материал орчмын гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх газрын ихэнхийг чөлөөлөөд байна.


Төслийн эхний шатанд 12.6 га талбайд 1800 айлын орон сууц, хоёрдугаар үе шатанд 1200 айлын орон сууцыг 8.1 га талбайд барих юм. Нэгдүгээр үе шатанд 232 нэгж талбарын 95 хувийг нь чөлөөлжээ.

Ханын материалыг орон сууцжуулах төслийн гүйцэтгэгчээр  “Материалимпэкс” ХК, “Материалимпэкс Констракшн” ХХК, “Конконсалтинг” ХХК-ийн түншлэл шалгарч, өнгөрсөн сард төсөл хэрэгжүүлэх батламжаа авсан. Төслийн гүйцэтгэлд  нийслэлийн Орон сууцны корпорац ХК хяналт тавина.


Төслийг хэрэгжүүлснээр хүн амын төвлөрлийг сааруулах, иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамжийг нэмэх, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлж, агаар, хөрс, орчны бохирдлыг багасгах юм. 

相关新闻