Өчигдөр шинжилгээгээр 28 хүнээс коронавирус илэрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 28 тохиолдол шинжилгээгээр батлагджээ.
Энэ нь өчигдрийнхөөс 7 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм. Шинээр илэрсэн тохиолдлын 24 нь нийслэлд, 4 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй "КОВИД-19"-ийн нийт тохиолдлын тоо 984 144-д хүрэв. Түүнчлэн "КОВИД-19"-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 131 хүн эндээд байна.