Цэнгэл сумын хадлан бэлтгэл ид өрнөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг хур бороотой, өвс ногоо сайн ургаснаар малчид тавтай зусч, уулын хадлангаа эрчимтэй бэлтгэж байна.
Тус баг 700 орчим хүн ам, 36 мянган толгой малтай. Өнгөрсөн өвөл зудтай байсан ч хохирол багатай даван туулжээ.
-Сүүлийн гурван жилд малын тоо толгой өссөн ч үнэ ханш нь буурсан нь бэрхшээлтэй ч аж байдал тэгтлээ дордоогүй байна. Хорь гаруй өрх мань мянгаас дээш толгой малтай. Доод тал нь 150 толгой малтай. Багийн газар нутаг өргөн нь сайн атлаа тэднийгээ байнга эргэх боломж дутаад байна. Жилд 200 литр бензиний лимит хүрэлцдэггүй. Их, бага эмчийн хоёр салбартай ч тэдгээр эмнэлэгт өвчтөн хэвтэж эмчлүүлэх боломжгүй тул тус бүрийг нь 3-4 сая төгрөгийн хөрөнгөөр засварлуулмаар байна. Нөгөө нэг бэрхшээл бол холбоогоор гачигдаад байна. Хууль тогтоох байгууллагын сонорт хүргэмээр нэгэн санал гэвэл багийн засаг даргыг ах дүү төрөл садан, айл саахалтууд нь танил тал харж л сонгодог болсон. Үүний улмаас бичиг үсэг үл мэддэг нь засаг дарга болж төрийн үйлчилгээг зөв явуулж чадахгүй байна шүү. Иймд багийн засаг даргаар мэдлэг боловсролтой, ажил хэрэгч хүмүүсийг дээрээс томилмоор байна гэж Тус сумын хоёрдугаар багийн засаг дарга Б.Салауат ярилаа.
Ш.Айзаря