Коронавируст халдварын 163 тохиолдол шинээр бүртгэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 163 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. Энэ нь өчигдрийнхөөс 74 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.
Шинээр илэрсэн тохиолдлын 108 нь нийслэлд, 55 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй "КОВИД-19"-ийн нийт тохиолдлын тоо 988 303-д хүрэв. Түүнчлэн "КОВИД-19"-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 132 хүн эндээд байна.