ЗГ: Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хийсэн шалгалтын дүнг сонсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-11-16 14:24:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо.


Хуралдаанд Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын танилцуулгыг хийжээ. Мөн Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг авч хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.


Ерөнхий сайдын зүгээс Эрүүл мэндийн салбарын шинэчлэл, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх хүрээнд салбарын сайд нарт холбогдох үүрэг чиглэл өгөөд буй. Үүнтэй холбогдуулж салбарын яамнаас цэцэрлэг, ЕБС-ийн сурагчдын эрүүл мэндийн боловсролыг хэрхэн дээшлүүлж буй тухайд танилцуулга хийсэн байна.


Түүнчлэн Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн 2014-2021 оны хоорондох санхүүгийн болон үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг сонссон аж. Урьдчилсан байдлаар авч үзэхэд, тус үйлдвэр нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудийг мөрдөж ажиллаагүй, ихээхэн хэмжээний өр төлбөртэй, хуримтлагдсан алдагдалтай гэсэн 10 гаруй зөрчил дутагдал илэрсэн. Иймд Ерөнхий сайдын зүгээс уг асуудлыг цогц байдлаар дахин оруулж ирэхийг үүрэг болгожээ. 

相关新闻