Коронавируст халдвартай 342 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-11-18 12:04:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Өнөөдрийн байдлаар, ХӨСҮТ-д ковидын улмаас 342 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс зургаа нь маш хүнд, 51 хүн хүнд, үлдсэн хүмүүс хүндэвтэр оноштой байгаа аж.


Энэ тухай ХӨСҮТ-ийн дэд захирал Ц.Чинбаяр мэдээлэхдээ, “Эмчлүүлэгсдийн 50 нь хүүхэд, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй 6 хүний хоёр нь хүүхэд байна. Жирэмсэн эмэгтэй коронавирусээр халдварлах нь харьцангуй багассан. Энэ долоо хоногт гурван жирэмсэн эмэгтэй эмчлүүлж байна.

Эмнэл зүйд илэрч буй шинж тэмдэг гэвэл хоолой сэрвэгнэх, өвдөх, ханиалгах, бага зэрэг халуурах, ядарч сульдах зэрэг зовуурь ажиглагдаж байна. Хавсарсан өвчтэй хүмүүс халдварласан тохиолдолд хавсарсан өвчин сэдрэх, ээнэгшил алдах, үүний улмаас эрчимт эмчилгээнд орж эмчлүүлэх тохиолдол ихэсж байна” гэв. 


Өмнөх долоо хоногтой харьцуулбал нас баралт бүртгэгджээ.

相关新闻