Гаалийн татвар нэмэгдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙОХУ-ын Алтайн БНУ-ын Кошагач районд энэ сарын 26-28-нд улс хоорондын худалдааны яармаг зохион байгуулагдахаар боллоо.
Яармагт оролцохоор 300 гаруй хүн санал ирүүлжээ. Энэ тоо эрс цөөрөх магадлалтай байна. Учир нь өмнө нь Кошагач руу хүн бүр тавин кг ачааг гаалийн татваргүй гаргаж байсан. Харин одоо тэдний тал ачаа бүхнээс татвар авахаар болоод байна. Тэрчлэн Хятадын сертификатгүй бараа таваарыг нэвтрүүлэхгүйн дээр Монголын зөвхөн малын ноос ноолуураар үйлдвэрлэгдсэн бэлэн бүтээгдэхүүнийг л татвар төлүүлж байж нэвтрүүлэхээр болсон байна.
Ш.Айзаря