БАЯН-ӨЛГИЙ: Худалдаа үйлчилгээний салбар жил бүр 5-10 хувиар тогтмол нэмэгдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг жилд 185 тэрбум орчим төгрөгийг худалдаа үйлчилгээний салбараас олдог бөгөөд энэ нь аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 39.4 хувийг бүрдүүлж байна.
Тухайн үзүүлэлт нь баруун бүсэд хамгийн өндөрт тооцогдож байгаа.
Худалдаа үйлчилгээний салбарт аймгийн хэмжээнд 15546 хүн ажилладаг ба ажил эрхэлж байгаа нийт иргэдийн 31 хувийг эзэлж байна.
Судлаачдын тооцоолсноор аймгийн үйлчилгээний салбар жил бүр 5-10 хувиар тогтмол нэмэгдэж байгаа. Тухайлбал, 2010 онд нэг хүнд үйлчилгээний үйлдвэрлэлийн 585,2 мянган төгрөг ногдож байсан бол одоо тус үзүүлэлт 1 сая 667,7 мянга болж нэмэгджээ.
Сүүлийн жилүүдэд Баян-Өлгий аймгийн үзэсгэлэнт байгальд аялахаар дотоодын
болон гадаадын аялагчид олноор ирэх болсон. Түүнчлэн Улаанбаатар хоттой хатуу
хучилттай замаар холбогдсон нь дотоодын аялал жуулчлалыг ихээр нэмэгдүүлэхээс
гадна худалдаа үйлчилгээний салбарт ч маш таатай хандлага болж байгааг
мэргэжлийн хүмүүс хэлж байна.