“BIKE STORE” унадаг дугуйн дэлгүүр нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-08-29 08:45:42

Дорноговь аймгийн Сайншанд хотод “BIKE STORE” унадаг дугуйны дэлгүүр нээгдлээ.

“Олон нийтийг дугуйн спортоор хичээллэх, эрүүл мэнддээ анхаарал тавих боломж олгох,  унадаг дугуйны ач тусыг олон нийтэд сурталчлах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, дугуйны  засвар үйлчилгээ үзүүлэх үүднээс өөрийн санаачилгаар энэхүү дэлгүүрийг нээсэн” гэж  “BIKE STORE”  дэлгүүрийн эзэн А.Энхжаргал ярив.

Тус дэлгүүр нь унадаг дугуйн түрээсийн үйлчилгээ үзүүлэхээс гадна хүссэн дугуйгаа захиалж банкаар дамжуулан лизингээр авах боломжийг бүрдүүлсэн байна. Мөн дэлхийн брэнд “ТРЕК”-ийн албан ёсны борлуулагч болохоор бэлтгэлээ хангаж байгаа аж.

 Түрээсийн тариф нь  1цаг унахад 3000 төгрөг, хагас өдөр буюу өглөөний 10.00 цагаас оройн 19.00 цаг хүртэл унахад 15000 төгрөг,  24 цагийн турш унахад 25000 төгрөгийн үнэтэй.

Дашрамд дурдахад орон нутгаас Сайншанд хотын засмал зам загуу тодорхой газруудад дугуйн замыг барьж ашиглалтад оруулснаар иргэд дугуйгаар чөлөөтэй зорчих боломжтой болов.

Х.Эрдэнэбулган

相关新闻