Гурван улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны форум болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-08-29 10:45:07

Ирэх есдүгээр сарын 03-наас 07-нд БНХАУ-ын Эрээн хот, Шилийн гол аймагт  “Монгол-Хятад-Орос 3 улсын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны Чуулга уулзалт болно.

Дээрх  чуулга уулзалтад Монгол Улсаас холбогдох яам, тамгын газрын 50 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд энэ бүрэлдэхүүнд улсын хилийн дагуух  таван аймгийн төлөөлөгч багтжээ.

Дорноговь  аймгаас ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Засаг дарга Т.Энхтүвшин болон албаны хүмүүс оролцох юм.

 Энэ удаагийн форумаар 3 улсын төлөөлөгчид хил орчмын худалдааг хөгжүүлэх иргэд, аж ахуй нэгж хоорондын итгэлцлийг нэмэгдүүлэх, харилцан ашигтай  хамтын ажиллагааг бий болгох чиглэлээр   хуралдана.

Х.Эрдэнэбулган

相关新闻