ОРХОН: Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 1.2 сая мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-12-22 10:42:50
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн БОАЖ-ын газар энэ онд хийж хэрэгжүүлсэн ажлаа аймгийн удирдлагуудад танилцууллаа.

Энэ онд ойн нөөцийг хамгаалах, орчны бохирдлыг бууруулах, байгалийн нөөцийн нөхөн сэргээлт, аялал жуулчлал, байгаль орчны экологийн боловсрол олгох зэрэг таван үндсэн чиглэлийн хүрээнд  үйл ажиллагаа хэрэгжүүлжээ.  

Тухайлбал, Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, "Ногоон Эрдэнэт" хөтөлбөрийн хүрээнд  2022 онд  иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоотойгоор  1,2 сая мод тарьсан байна. Хаврын мод тариалалтаар тарьсан модны 85 хувь нь ургажээ.

2018 онд аймгийн хэмжээнд 105 хогийн цэг байсныг энэ онд 44 цэг болгон бууруулсан байна. Мөн аймгийн хэмжээнд аюултай хог хаягдлыг хадгалах нөхцөлийг сайжруулах зорилгоор БОАЖЯ-нд хүсэлт тавьж, стандартын шаардлага хангасан агуулах барих санхүүжилтийг шийдвэрлүүлж, хог хаягдлын төвлөрсөн цэгт агуулах барих төсөл хэрэгжиж, барилгын ажил 70 хувьтай байна.  

Түүнчлэн Баян-Өндөр сумын Алтанбулаг, Жаргалант сумын Дарштын булаг, Амны булаг зэрэг гурван булаг, рашааныг хамгаалах ажил хийсэн байна.

相关新闻