Дорноговьчууд хямд үнэтэй орон сууцанд амьдрах боломж бүрдэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-08-30 15:10:44

Ам метрийг нь 650 мянган төгрөгөөр шинэ орон сууц худалдан авах боломж Дорноговьчуудад бүрдэж байна.

Иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангах зорилго бүхий тус аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн дагуу “Мандах наран” хорооллын эхний ээлжийн 260 айлын 5 давхар дөрвөн блок барилгыг Нутгийн зөвлөлийн санаачилгаар концессын гэрээгээр бүтээн босгохоор болжээ.

Орон сууцны хорооллын гүйцэтгэгчээр “Гантулга трейд” ХХК ажиллах бөгөөд ирэх 2017 оны долдугаар сард эхний барилгыг хүлээлгэж өгөхөөр гэрээлсэн байна.

Барилгын ажлын шав тавих ёслол наймдугаар сарын 30-нд болж УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, тус аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, лам хуврагууд болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Х.Эрдэнэбулган

相关新闻