Гамшигт нэрвэгдэгсэд зарга үүсгэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн Өлгий суманд 7 дугаар сарын арванд тохиолдсон байгалийн гэнэтийн гамшигт нэрвэгдсэн иргэдийн зарим хэсэг нь «Гамшигт нэрвэгдэгсдийн холбоо» нэртэй төрийн бус байгууллага байгуулжээ.
Энэ байгууллагаас өчигдөр: «Бид аймгийн онцгой байдлын комисст захидал өргөн барьсан. Захидлын хариуг энэ сарын 19-нийг хүртэл өгөхийг шаардсан ч хариу өгөөгүй. Иймээс маргааш өглөө уг комиссын гишүүдтэй уулзан заргаа мэдүүлнэ. Хэрэв бидний шаардлагыг эс хүлээн авбал дараагийн шатны тэмцэлд шилжинэ гэж мэдэгдлээ.
Тэд учир шалтгаанаа хэлээгүй ч гамшигт нэрвэгдсэн иргэдэд хүртээж байгаа хандив тусламж адил тэгш бус хэмээн сэтгэл дундуур байгаа бололтой.
Ш.Айзаря