Ерөнхий боловсролын сургуулиудад шаардлага хүргүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМЗамын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах ажлын хэсгээс ерөнхий боловсролын сургуулиудад сурагчийн автобусны стандартыг мөрдөх хугацаатай шаардлага хүргүүлэх шийдвэр гаргажээ.
Улаанбаатар хотод ерөнхий боловсролын 214 сургууль 564 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 55 сургууль, дөрвөн цэцэрлэг нийтдээ 132 хүүхдийн автобус ашигладаг байна. Энэ сарын 25, 26-нд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах ажлын хэсгээс Дүнжингарав худалдааны төвийн зогсоолын талбайд нийслэлийн долоон дүүргийн 43 сургууль, хоёр цэцэрлэгийн нийт 103 автобусанд шалгалт хийжээ. Шалгалтаар сургуулиуд сурагчийн автобусны стандартыг төдийлөн баримтлахгүй байгаа тогтоогджээ. Тиймээс Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү ерөнхий боловсролын сургуулиудад шаардлага хүргүүлэх болсон байна.
Ч.Ариунболд