Сургуулийн шүдний эмчийн цалинг орон нутгаас дэмжихээр болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-08-31 14:36:51
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Баян-Өндөр цогцолбор сургууль өнгөрсөн жил Шүдний кабинеттэй болсон. Үүнд мэргэжлийн нэг эмч ажилладаг бөгөөд өдөрт дунджаар 5-6 хүүхдэд үзлэг, оношилгоо, эмчилгээ хийдэг байна.

Сурагчдын амны хөндийн эрүүл байдлыг хангах ажлын хүрээнд дээрх кабинет байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд  сурагчдад үзлэг хийхэд нэг ангиас ердөө 1-2 хүүхдийн шүд эрүүл байсан нь аж. Иймд шүдний кабинетийн тоног төхөөрөмжийг сайжруулах, сурагчдад хөнгөлөлттэй үнээр үйлчлэх, эрүүл мэндийн зөвлөгөөг байнга хүргэж байх шаардлага гарчээ. Мөн шүдний эмчийн цалинг орон нутгаас шийдэх хэрэгтэй байгаа аж.

Эдгээр тулгамдсан асуудлыг шат дараалалтай шийдэх ажлын хүрээнд аймгийн Засаг дарга “Шүдний эмчийн цалинг орон нутгаас шийдэж дэмжье” гэлээ. Түүнчлэн эрүүл мэндийн үйлчилгээгээ хүртээмжтэй, хөнгөлөлттэй үнээр үйлчлэх талаар цаашид анхаарах хэрэгтэй гэв.

Б.Оюун-Эрдэнэ

相关新闻