Нийслэлд нэвтрэх автозамуудад нэмэлтээр хяналтын цэг байгуулахыг үүрэг болгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар хоттой хил залгаа сумдад шүлхий өвчин гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн мал эмнэлгийн дарга А.Нарантуяа болон бусад холбогдох албаны хүмүүс нийслэлийн нутаг дэвсгэрт нэвтэрч байгаа авто замуудын товчоодын дэргэдэх ариутгал халваргүйжүүлэлтийн цэгүүдэд ажиллаа.
Өнөөдрийн байдлаар малын гоц халдварт шүлхий өвчин Төв аймгийн Баян, Баянжаргалан сум, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутагт гараад байгаа юм.
Товчоодод ажиллах үеэр Нийслэлийн засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан урьдчилан сэргийлэх чиг үүргийн байгуулллагуудын хүн хүчний асуудал, хяналтын постуудад ажиллаж байгаа ажилчдын цалин хөлс, өдрийн хоол унааны зардал болон отрын малчдын малыг вакцинжуулах ажлыг яаралтай дуусгахыг холбогдох албаныханд үүрэг болгов. Мөн шаардлагатай газруудад нэмэлтээр хяналтын цэг байгуулах, хөдөлгөөнт эргүүлийг нэмэлтээр ажиллуулах зэргийг үүрэгдэв.
Халдварын бүс нутгаас нийслэл рүү зорчиж байгаа болон дайран өнгөрөх авто машинаар дамжин малын гоц халдварт шүлхий өвчин халдварлах боломжтой байдаг. Иймд нийслэлийг тойрсон товчоодын дэргэдэх ариутгал халваргүйжүүлэлтийн цэгүүд ажиллуулж байгаа бөгөөд иргэд, жолооч та бүхэн авто машинаа заавал халдваргүйжүүлэх нь зүүтэй юм. Мөн гоц халдварт өвчин шүлхий бүрэн усттал голомтоос мал, малын гаралтай бүтээгдэхүүн зөөвөрлөхгүй байхыг анхааруулж байна.
Ч.Ариунболд