Бигэр суманд газар хөдлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМГовь-Алтай аймгийн Бигэр сумын төвөөс баруун хойд зүгт 41 км-т 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Газар хөдлөлт өнгөрсөн сарын 29-ний 05.04 цагт цагт болсон байна. ОБЕГ-аас аймгийн Онцгой байдлын хэлтсээр дамжуулан Бигэр сумын удирдлагуудтай холбогдоход “Газар хөдлөлт иргэдэд мэдрэгдээгүй. Хашаа байшин, барилга нурах зэрэг эрсдэл үүсээгүй” гэсэн тайлбар өгчээ.
Ч.Ариунболд