Экспорт 90.1 хувиар нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гаалийн ерөнхий газрын мэдээллээр энэ оны эхний 2 сарын дүнгээр экспортод 2243.5 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 90.1 хувиар нэмэгджээ.
Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 1923.7 сая
ам.доллар буюу 85.7 хувь; сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын
зүйлс, зоос 146.6 сая ам.доллар буюу 6.5 хувь; ургамлын гаралтай бүтээгдэхүүн
56.4 сая ам. доллар буюу 2.5 хувийг эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 94.8
хувийг эзэлсэн байна.
Энэ оны
эхний 2 сард экспортолсон хар тугалганы хүдэр, баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, цайрын баяжмал, түүхий нефть, чулуун нүүрсний 97.9 хувийг, ямааны угаасан ноолуурыг 100 хувь БНХАУ-д, үхэр адууны боловсруулсан ширний 60.5
хувийг БНТУ-д, самнасан ноолуурын 78.3 хувийг Итали улсад экспортолж, эдгээр нь экспортын нийт дүнгийн
82.5 хувийг бүрдүүлжээ.
Монгол Улс дэлхийн 43 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 90.6, Швейцарт 5.4, БНСУ-д 1.9 хувь ногдож нийт экспортын 97.9 хувийг эдгээр орон эзэлсэн аж.