Гуравдугаар эмнэлгийн өмнөх талбайг автомашины зогсоол болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-09-02 09:51:13

Ш.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгийн өмнөх талбайг автомашины жогсоол болгох болжээ.

Олон жилийн турш цас борооны улмаас эвдэрсэн, ус ихээр тогтдог тул явган хүн болон автомашин зорчиход хүндрэл үүсээд байсан. Тиймээс Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар ус зайлуулах шугам, явган хүний замтай автозогсоол болгон шинэчилэх болжээ. Энэхүү ажлыг Замын сангийн хөрөнгөөр хийх бөгөөд Нийслэлийн зураг төслийн хүрээлэн 10 хоногийн дотор эскиз болон ажлын зургийг гүйцэтгэсэн байна. Тохижилтын ажил өнөөдрөөс эхэлнэ.

Ч.Ариунболд

相关新闻