ОРХОН: Хүүхэд өртсөн зам тээврийн осол өнгөрсөн онд 4 дахин нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-04-03 12:03:29
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Орхон аймагт 2022 онд хүүхэд өртсөн зам тээврийн 20 осол бүртгэгдсэнээс 19 хүүхэд хүнд, хөнгөн бэртэж, нэг хүүхдийн  амь хохирчээ. Үүнийг 2021 онтой харьцуулахад ослын тоо 4 дахин нэмэгдсэн байна.

Осолд өртсөн хүүхдүүдийн 16 нь явган, хоёр нь тээврийн хэрэгсэлд зорчиж явахдаа, хоёр нь унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцсон байна. Иймд 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хүүхдийг тээврийн хэрэгсэлд тээвэрлэхдээ зориулалтын хамгаалах суудалд суулгах, суудлын бүсийг тогтмол зүүлгэхийг Замын Цагдаагийн тасгаас анхааруулж байна.

Мөн дулааны улиралтай холбоотойгоор хүүхдүүд замын зорчих хэсэгт тоглох, унадаг дугуй, роликтой замын хөдөлгөөнд оролцох нь нэмэгджээ. Тиймээс хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, замын хөдөлгөөний зохих мэдлэг олгохыг уриаллаа.

相关新闻