ОРХОН: Цас хайлуулах давс, бодис худалдан авахад 265 сая төгрөг төсөвлөжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2022 оны
есдүгээр сараас энэ оны гуравдугаар сар хүртэл 38 удаагийн цас орсны 32 нь их
хэмжээний цас байв. Хот тохижуулах газар халтиргаа, гулгаанаас сэргийлж
өнгөрсөн өвөл 133,5 тонн бодис, 184,5 тонн давс цацан замын хөдөлгөөний аюулгүй
байдлыг хангажээ.
Үүнд, орон нутгийн төсвөөс 212 сая төгрөгийг
зарцуулж, нэмэлтээр аймгийн Онцгой комисс 20 тонн бодис, 60 тонн давс худалдан
авах зардлыг шийдвэрлэж өгсөн
байна. Тэгвэл энэ жил цас
хайлуулах давс, бодис худалдан
авахад 265 сая төгрөг төлөвлөсөн.
Үүнээс 169
сая төгрөгийн худалдан авалт хийхээр бэлтгэл ажил хангаж байна. Өнөөдрийн
байдлаар Хот тохижуулах газар 45 тонн бодис, 40,8 тонн давс, 48 метр куб
хайрганы нөөцтэй байна.
Мөн давс,
бодисын хэрэглээг багасгах зорилгоор ОХУ-д хэрэглэдэг
шингэн хэлбэрээр урсгаж хайлуулдаг технологийг нэвтрүүлэхээр судалж байгаа талаар Хот тохижуулах газраас мэдээллээ.