ТӨВ: "Ментор-2023" хөтөлбөр Төв аймагт хэрэгжиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-04-05 16:31:26

Зуунмод /МОНЦАМЭ/. “Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны кейс менежментийг сайжруулах менторын хөтөлбөр”-ийг 11 аймаг, 2 дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэх юм. Тус төсөлд Төв аймаг хамрагдах бөгөөд өнөөдөр төслийн нээлтийн ажиллагааг зохион байгууллаа.


Энэхүү төслийг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтран Европын холбооны санхүүжилтээр “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх” төслийн хүрээнд зохион байгуулж байна.


Уг төслийн талаар төслийг хэрэгжүүлэгч Төв аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Н.Дэлгэрсүрэнгээс тодруулбал,

“Хөтөлбөрийн үр дүнд хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүд хэрэг хянан шийдэх явцад гэмт хэргийн холбогдогч, гэрч хохирогч болсон болон хорихоос өөр төрлийн ял шийтгэл эдэлж буй насанд хүрээгүй иргэнд үзүүлж буй үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, кейс шийдвэрлэлтийг эрчимжүүлж дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслах чадвартай мэргэжилтнийг бэлтгэх юм” гэв.


 

相关新闻