ТӨВ: Орон нутгийн нөхөн сонгууль гурван суманд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/ Орон нутгийн нөхөн сонгуулийг энэ оны 6 дугаар сарын
18-ны өдөр улс даяар зохион байгуулахаар болсон. Энэ хүрээнд Орон
нутгийн нөхөн сонгууль зохион байгуулах аймгийн Сонгуулийн хороог аймгийн
ИТХ-ын ээлжит бус 4 дүгээр хурлын 08 дугаар тогтоолоор байгуулж, анхны хурлаа
хийлээ.
Уг
хурлаар 4 асуудал хэлэлцсэнээс аймгийн Сонгуулийн хороо байгуулсан тухай тогтоол гарав. Мөн “Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай” хуулийн дагуу Бүрэн, Өндөрширээт, Заамар
суманд орон тоо гарсан 8 төлөөлөгчийн
нөхөн сонгууль зохион байгуулах ажлыг хэлэлцэж, СЕХ-оос өгсөн зөвлөмжийн дагуу
цаг хугацааны хуваарьт заасан ажлууд болон сумдыг гишүүдэд хуваарилан
хариуцуулав.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын
сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9-д заасны дагуу Нөхөн сонгуулийг
зохион байгуулна.