Өргөн нэвтрүүлгийн тоон систем рүү бүрэн шилжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМӨнөөдөр өргөн нэвтрүүлгийн тоон систем рүү орон даяар бүрэн шилжлээ хэмээн Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас мэдээллээ.
Тодруулбал өнөөдөр аналог цацалтын дахин дамжуулах станцуудыг бүрэн унтраах юм байна. Аналог болон тоон цацалтыг зэрэг дамжуулж байсан Монгол Улс өнөөдрөөс эхлэн тоон цацалтыг ашиглах юм. Энэ сарын дундуур болох Олон улсын цахилгаан холбооны байгууллага буюу “ITU”-ийн хурлаар энэхүү чөлөөлсөн давтамжийг ямар зориулалтаар ашиглахыг шийднэ хэмээн албаныхан хэллээ. Харилцаа, холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан 8 компани өргөн нэвтрүүлгийн дижитал цацалтыг аналог руу хөрвүүлэх нэмэлт төхөөрөмжийг худалдаж буй аж. Дашрамд дуулгахад “Мобиком” корпораци аналог давтамжийг 4G сүлжээг нэвтрүүлэхэд ашиглах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Б.Заяа
注释