Боловсролын зээлийн сангийн зээлээр суралцсан 230 хүний хамаарлыг шалгаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газраас Боловсролын зээлийн сангаас 1997-2014 онд зээл авч, гадаадын их, дээд сургуульд суралцсан 230 оюутан гэрээний үүргээ биелүүлсэн байдал, нийтийн албан тушаал эрхэлж байгаа болон тэдний улс төр, бизнесийн нөлөө бүхий этгээдүүдтэй хамааралтай эсэхийг тодруулан шалгаж байна.
АТГ-ын Урьдчилан
сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь авлигын шалтгаан, нөхцөлийг арилгахаар ИНЕГ, ШШГЕГ, “Монгол шуудан”
ХК, Боловсролын зээлийн сан, “Барилгын хөгжлийн төв”, СХД-ийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын
хөгжлийн газарт энэ сарын
3-7-нд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулах зөвлөмж хүргүүлэн, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийжээ.
Өнгөрсөн долоо хоногт төрийн байгууллагын 389 албан
тушаалтанд авлигын эсрэг сургалт зохион байгуулсныг АТГ мэдээллээ.