ОРХОН: Гурилан бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн оноос 20-65 хувиар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-04-13 10:14:18
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Аймгийн Статистикийн хэлтэс энэ оны эхний гурван сарын өргөн хэрэглээний барааны үнийн талаар мэдээллээ. Үүнд өргөн хэрэглээний барааны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 12, өмнөх 12 дугаар сараас 3,3, өмнөх сараас 1,3 хувиар нэмэгдсэнийг онцоллоо.


Үнийн өсөлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад:

Гурил, гоймон, цагаан будаа, талх, гурилан бүтээгдэхүүний үнэ 20.2 - 65.9 хувь

Мах, махан бүтээгдэхүүний үнэ 3.4 - 50.8 хувь

Өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүн 9.1- 37.5 хувь

Төрөл бүрийн өөх тосны үнэ 10.7 - 66.8 хувь

Төмс ногооны үнэ 12.9 - 38.4 хувь

Сахар, жимсний чанамал, чихэр, шоколадны үнэ 3.8 - 39.0 хувь

Бэлэн хувцас, гутал, бөс барааны үнэ 1.8 – 41.5 хувь

Дизель түлш, шатахууны үнэ 8.7- 35.3 хувиар нэмэгдсэн байна.  

相关新闻