Риогийн олимпод оролцсон тамирчид энгэрийн тэмдэг гардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2016-09-06 16:10:37

“Рио-2016”-д оролцсон манай тамирчдад Олон улсын олимпийн хорооноос олгодог, энгэрийн тэмдэг, дурсгалын зүйлс гардуулах ёслол өнөөдөр МҮОХ-нд боллоо.

Эл ёслолд олимпийн хүрэл медальт Д.Отгондалай, байт харвааны тамирчин Ж.Гантөгс, усанд сэлэлтийн тамирчин Б.Есүй, Б.Дөлгөөн, буудлагын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Ундралбат нар оролцов.

Тамирчдад дурсгалын зүйлсийг нь олимпийн мөнгөн медальт, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан нар гардуулан өглөө.

Энэхүү энгэрийн тэмдэг нь тухайн тамирчныг олимпийн медальтан гэдгийг дэлхийн хэмжээнд гэрчилдэг бөгөөд тусгай серийн дугаартай юм. Д.Сумьяагийн энгэрийн тэмдэг нь 34979 дугаартай бол Д.Отгондалайгийнх 36017 дугаартай юм байна.

Дашрамд дурдахад, “Рио-2016” олимпод Монгол Улсаас 43 тамирчин оролцож, Д.Сумъяа мөнгө, Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн билээ.

Ж.Болор

相关新闻