“MongolZ”-ын залуус “Fissure Playground-2” тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-22 14:50:26

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Цахим спортын “Counter Strike 2” тоглоомын “Fissure Playground-2” тэмцээн Сербийн Белград хотод боллоо.


1.25 сая ам.долларын шагналын сантай энэхүү тэмцээнд манай улсын “MongolZ” багийнхан хоёрдугаар байр эзэлж,  230 мянган ам.долларын эзэн болов. Манай залуус финал хүртэл дунд шөвөгт “GS2”-ыг 2:1, хагас шигшээд “Liquid”-ийг 2:1-ээр тус тус буулган авсан юм.


Гэвч аваргын төлөөх тоглолтод Бразилын “Furia” багийн эсрэг “Best of 5” буюу таван “map”-аар ялагчийг тодруулах журмаар тоглож 3:2-аар хожигдсон байна. Тэд эхлээд Mirage map дээр нэмэлт цагт 13:16-гаар хожигдсон бол хоёрдугаар үед Inferno map-д 13:11-ээр ялжээ. Харин Nukе дээр нэмэлт цагт 12:16-гаар хожигдож, Overpass map-д 13:9-өөр хожлоо. Тэгвэл сүүлийн Dust 2 map дээр 5:13-аар дийлдсэнээр дэд байрт шалгарав.


Энэ жил анх удаа зохион байгуулсан уг тэмцээнд 16 баг өрсөлдсөн юм.




相关新闻