«Ударникийн» нэрийг мөнхжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-09-07 15:05:26

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цагаан арал багийн бага сургууль шинэ хичээлийн жилээ баяр наадмаар эхэлж, тус сургуулийг хөдөлмөрийн алдартан Ташийн Худайберген агсаны нэрэмжит болгов.

Энэ нутгийн уугуул Т.Худайберген Налайхын уурхайд уурхайчнаар хөдөлмөрийн гараагаа эхлэж, улмаар анхны «Ударник» (гавшгайч) цол хүртэж, АИХ-ын депутатаар 1957, 1954 онд сонгогдон, нутаг нэгт Т.Риянтайгаа хамт «МАХН-ын түүх» номонд нэр нь бичигдсэн байдаг юм.

Цагаан аралын бага сургууль 1942 онд байгуулагдсан, эдүгээ 100 гаруй сурагч, 20 орчим ажиллагсадтай, малчдын 60 хүүхэд тохь тухтай дотуур байранд байрлаж байгаа юм.

Ш.Айзаря

 

相关新闻