ХОВД: Урьдчилсан байдлаар 8500 гаруй мод тарив
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймагт мод тарих ажил үргэлжилж байна.
Монгол
Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, "Бүх
нийтээр мод тарих өдөр"-ийн хүрээнд Ховдынхон энэ хавар урьдчилсан
байдлаар 8500 гаруй мод
тарьжээ.
Цаг
агаарын төлөв, услалтын системээс шалтгаалан зарим суманд мод тарьж эхлээгүй байна.
Сумдад мод тарих ажил үргэлжилж байгаа гэж Ховд аймгийн Байгаль орчин, аялал
жуулчлалын газраас мэдээллээ.
Энэ
сарын 14-нд хаврын улирлын мод тарих ажилд
Ховд аймгийн төв буюу Жаргалант сумын үйл ажиллагаа явуулдаг 130 гаруй аж ахуйн нэгж, байгууллага
нэгдэн оролцов.