Малын зах цагдаагийн хяналтанд байгаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн Өлгий сумын малын болон хүнсний зах дээр цагдаа нар байнга ажилладаг боллоо.
Энэ нь хөдөөнөөс гарал үүслийн гэрчилгээгүй малыг ялангуяа ченж нар их хэмжээгээр оруулж ирдэг болсонтой холбоотой. Зарим хэдэд нь захиргааны арга хэмжээ авч, торгож сануулаад эхлэв. Дахин давтсан, даамжирсан тохиолдолд гэрчилгээгүй оруулж ирсэн малыг нь болон унаа хөсгийг нь хурааж улсын орлого болгох арга хэмжээ авна. Цагдаагийн байгууллагаас оны эцэс хүртлэх хугацаагаар тогтоож буй энэ хяналт нь малын хулгайг таслан зогсоох, халдварт өвчин тархах замыг хаах ач холбогдолтой ажил болж байна.
Ш.Айзаря