Хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-09-09 14:11:13

"Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр"-ийг тохиолдуулан НИТХ, НЗДТГ, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комиссоос өнөөдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 24 иргэн түүний гэр бүл, үр хүүхэдэд хүндэтгэл үзүүлэн мөнгөн тусламжийг олголоо.

Манай улс "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдөр"-ийг жил бүрийн  есдүгээр сарын 10-ны өдөр нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон зохион байгуулаад 20-иод жил болж байгаа юм. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэл, дүүргийн салбар комисст 2005-2016 оны хугацаанд нийт 4000 гаруй өргөдөл, гомдол, санал хүсэлт ирсжээ. Үүнээс 421 хүнд 50-100 мянган төгрөгийн мөнгөн тусламж үзүүлж, орон сууцаа хураалгасан болон орон сууц авах эрх үүссэн 25 иргэн болон түүний хань ижил, үр хүүхдүүдэд орон сууц олгох ажлын зохион байгуулжээ.

Мөн нэр алдрыг нь мөнхжүүлэх, хэлмэгдэгчийн нэрэмжит болгох, дурсгалын самбар бий болгох, нийгмийн хангамжийн арга хэмжээнд оролцуулах зэргээр улс төрийн хэлмэгдэлтийн үр дагаврыг арилгахад чиглэсэн олон ажил, арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

Ч.Ариунболд

相关新闻