Банкнаас мөнгө дээрэмдсэн этгээдүүдийг баривчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-09-09 14:52:29

Энэ оны наймдугаар сарын 22-нд Дорноговь аймгийн Мандах сумын “Хаан” банкнаас зэвсэглэн этгээдүүд  23,2 сая төгрөг дээрэмдэж зугтаасан хэрэг гарсан.

Цагдаагийн  байгууллагаас гэмт этгээдүүдийг олж илрүүлэх, мөрдөх ажлыг зохион байгуулсны үндсэн дээр сэжигтэн “Н”-ийг Дархан-Уул аймгаас, сэжигтэн “Г”-г  Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутгаас баривчилсан байна.

Дээрмийн хэрэг үйлдсэн этгээдүүдийг Дорноговь аймгийн Цагдаагийн газар шалгаж эхэлжээ. 

Х.Эрдэнэбулган

 

相关新闻