“Түүхэн жүжгийн сар” үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУДЭТ-ын уран бүтээлчид энэ сарыг “Түүхэн жүжгийн сар” болгон зарлаж, алдартай түүхэн жүжгүүдээ тайзнаа толилуулж байна.
Энэ сарын 9-нд 18.00 цагаас Д.Намдагийн "Оролмаа Эх" үндэсний түүхэн жүжиг, 11-нд 14.00, 17.00 цагуудаас С.Жаргалсайханы "Тэмүүжин" хүүхдэд зориулсан түүхэн жүжиг, 16-18-нд Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр" эмгэнэлт түүхэн жүжгийг тус тус үзэгчдийн хүртээл болгох юм.
Тасалбарыг тус театрын билетийн кассаар, цахимаар худалдан авах бол https://www.monda.mn/#host/3 хаягаар болон 1900-1617 лавлах үнэгүй хүргэж өгнө.
Байгууллага, анги хамт олноороо үзвэл 30-50 хувийн хөнгөлөлттэй аж.
Ж.Болор
注释