Хог шатсан дуудлага эрс нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн өдрүүдэд хог шатсан дуудлага эрс нэмэгджээ. Иймд холбогдох мэргэжлийн байгууллагууд, сууц өмчлөгчдийн холбооноос тавих хяналтыг сайжруулах, галын аюулгүй байдлын хууль, дүрэм, нормыг мөрдөхийг өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр ОБЕГ-аас анхаарууллаа.
Нийслэлийн Онцгой Байдлын Газраас ногоон бүс,
зуслангийн чиглэлд ой хээрийн түймэр, шар өвсний гал түймрийн эрсдэлийг
бууруулах, урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ мэдээллийг иргэд, олон
нийтэд цахим орчинд түгээх зорилгоор “Шар өвс-Шатахуунтай адил шатна” аяныг энэ
оны гуравдугаар сараас тавдугаар сар хүртэлх хугацаанд зохион байгуулжээ.
Аяны хүрээнд цахим орчинд иргэдэд ой хээрийн түймэр, аюулгүй байдлаа ханган
мэдлэг мэдээлэл олгох постер, видео, сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэсэн байна. Өнгөрсөн
оныхтой харьцуулахад ой, хээрийн түймэр бүртгэгдээгүй, өнжмөл өвсний гал
түймрийн дуудлага 68 бүртгэгдэж 75,3 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Байгаль
орчны газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар хамтран ой, хээрийн түймэр
болон өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг энэ оны
гуравдугаар сарын 27-ны өдрөөс зургаадугаар сарын 10-ны өдрүүдэд зохион
байгуулсан байна.
Нийслэлийн ногоон бүсийн ой хээрийн, өнжмөл өвсний
түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн хяналт шалгалтыг
давхардсан тоогоор 774 алба хаагч, 98 техник хэрэгсэлтэй төвийн таван дүүргийн
ногоон бүсийн 27 аманд зохион байгуулж, ногоон бүсэд зорчсон 1484 автомашин,
10743 иргэнд гал түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргэжээ. Эргүүл
хяналтын хүрээнд алба хаагчид 68 удаагийн гал түймрийг илрүүлэн унтрааж,
хашааныхаа өнжмөл шар өвсийг шатааж цэвэрлэж, гагнуур хийсэн 54 зөрчлийг
илрүүлж газар дээр нь арилгуулан Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцож
баталгаа гаргуулсан байна.
Энэ оны байдлаар нийслэлийн хэмжээнд обьектын гал
түймэр 857, аврах ажиллагаа 99, нийтдээ 956 удаагийн дуудлага мэдээллийн дагуу
алба хаагчид шуурхай ажиллаж, 1249 иргэний эрүүл мэнд, амийг аварсан байна.
А.Мичидмаа