Суурь шинжлэх ухааны эрдэмтэд Монголд чуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БШУЯ, ШУТИС хамтран "Хэрэглээний шинжлэх ухаан ба инженерчлэл-2023" олон улсын хурлыг энэ сарын 16, 17-нд зохион байгуулна.
Тус хуралд гадаадын 10 орны 33, дотоодын 30 гаруй байгууллагын 150 илтгэгч оролцох юм. Энэхүү хурлыг зохион байгуулснаар эрдэмтэн, судлаачдын оюуны бүтээлийг олон нийтэд таниулах, туршлага солилцох, хамтарсан судалгааны бүтээл хийх, суурь шинжлэх ухааныг инженер, технологийн салбар хэрэглээнд оруулах, нийгэм эдийн засагт тулгамдаж буй асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдэж эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой.