ОРХОН: Эрдэнэт хот “Ухаалаг хот” болох эхний алхмаа хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН![](/files/648c070cd9e8a.jpeg)
Баян-Өндөр /МОНЦАМЭ/. “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье-2023” хөрөнгө оруулалт, эдийн засгийн
чуулган хоёр дахь өдрөө “Смарт Эрдэнэт
Экспо”-гоор үргэлжилж байна.
“Смарт
Эрдэнэт Экспо” нь дижитал бизнесийн талаар мэдлэг олгох IT чуулган,
хэлэлцүүлэг, Орхон аймагт IT технологийн чиглэлээр үйл
ажиллагаа явуулдаг байгууллагуудын үнэ төлбөргүй сургалт, “ERDENET MLC”
E-sport-ийн тэмцээн, технологийн компаниуд бүтээгдэхүүн үйлчилгээгээ
танилцуулах гэсэн дөрвөн хэсгээс бүрдэж байна.
Голомт банкны төлөөлөл “Хиймэл оюун ухаан ба
бизнесийн өсөлт”, Метафорс ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Батцэнгэл “Метаверс
одоо ба ирээдүй”, “Ган компасс” ХХК-ийн ерөнхий менежер Б.Мөнхсайхан” IT үйлдвэрлэл ба
экспорт” гэсэн мэдээллийн технологийн чиглэлээр илтгэл
танилцууллаа.
Мөн Орхон аймаг орон нутагтаа зочлон ирсэн, ирэхээр зорьж буй хүн
бүхэнд зориулсан гар утасны аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлж өнөөдөр
нээлтээ хийлээ.
E-Mongolia буюу төрийн цахим үйлчилгээний
нэгдсэн системийн дэд систем байдлаар орон нутгийн бүхий л үйлчилгээг нэг дор
багтаасан “Смарт Эрдэнэт” цахим
платформ нь Орхон аймагт хэрэгжиж буй “Цахим Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд хийж
буй 17 ажлын нэг юм.
Аймгийн Засаг дарга С.Батжаргал аппликейшныг танилцуулж
хэлсэн үгэндээ, “Смарт Эрдэнэт” аппликейшныг өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор эхний ээлжинд төрийн болон хувийн аж, ахуйн
нэгж бизнес эрхлэгчдэд чиглэсэн 10 гаруй төрлийн цэсийг багтаасан. Үүнд, Орхон
аймаг, Эрдэнэт хотод зочилж иргэдэд зориулсан аялал жуулчлал, эрүүл мэндийн мэдээлэл, цаг товлолт үйлчилгээ, төрийн
байгууллагын цогц мэдээлэл, такси үйлчилгээ зэрэг цэс багтсан” гэсэн юм.
Smart Erdenet аппликейшнийг: