Энэ сарын 23-аас 24-нд шилжих шөнө өвлийн цагийн хуваарьт шилжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-09-12 15:44:13

Стандартчилал, хэмжил зүйн газраас энэ сарын 23-24-нд шилжих шөнийн 00:00 цагт нэг цагаар ухрааснаар 2016 оны зуны цагийн хуваарь дуусгавар болно хэмээн мэдээллээ.

Монгол Улс жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 02 цагаас эхлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулж зуны,  9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд ухраан өвлийн цагийн тоололд шилжин ажил, үйлчилгээ эхлэх цагийг хэвээр мөрдөж байхаар тогтоосон юм.

Энэ жилийн хувьд өнгөрсөн 3 дугаар сарын 26-ны шөнийн 02:00 цагаас эхлэн 1 цагийг урагшуулан  зуны цагийн хуваарьт шилжсэн юм.

Ж.Болор

相关新闻