МУГЖ Г.Ариунбаатар Испанийн Лас Палмас хотын театрт "Риголетто" дуурьт тогложээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batbold.sh@montsame.gov.mn
2023-06-19 10:05:39
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гавьяат жүжигчин, "Чингис хаан" одонт дуучин Г.Ариунбаатар Испанийн Лас Палмас хотын театрт Дж.Вердийн "Риголетто" дуурьт 3 удаа амжилттай тогложээ. 


Тэрбээр дэлхийн нэрт удирдаач Данил Орен болон энэ цаг үед нэрд гарч дуурийн дуучин Марина Монзо /сопрана/, Иван Аион Ривас /тенор/ болон бусад авьяаслаг дуучид, хөгжимчидтэй хамтарч энэхүү алдарт дуурьт тоглосон байна.


Г.Ариунбаатар эндээсээ П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны нээлтэнд дуулахаар Москва хотыг зорьжээ. Тэрбээр үргэлжлүүлэн  6 дугаар сарын 23, 24, 25, 30-ны өдрүүдэд Санкт-Петербург хотын "Мариинский" театрын тайзнаа "Трубадур", "Набукко", "Травиата", " Дон Карлос" дууриудад тоглох ажээ.







相关新闻