ОРХОН: “Эрдэнэт медикал” эмнэлэг эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН![](/files/648fbd83dd77f.jpeg)
Баян-Өндөр /МОНЦАМЭ/.
“Эрдэнэт медикал” эмнэлэг нь олон улсын стандартад нийцсэн, дэвшилтэт тоног
төхөөрөмжөөр дэлхийн жишигт нийцсэн 1300
гаруй эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна. Тус эмнэлэг
хөдөө орон нутагт хийдэггүй MRI, CT болон
нарийвчилсан шинжилгээ, оношилгоо, эмчилгээ хийдгээрээ давуу талтай юм.
Амбулатори, лаборатори, дүрс оношилгоо, мэс засал, дуран зэрэг 9 тасагт 180 гаруй
эмч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна. Соронзон
резонанст томографи /MRI/,
Компьютерт томографи /СТ/, Маммографи, Ангиографи, Хэт авиа, Рентген зэрэг дүрс
оношилгооны тасаг нь сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан зөвхөн гурав дахь шатлалын эмнэлэгт хийдэг мэс засал,
оношилгоо, эмчилгээ хийж байна. Мөн нүдний болор солих хагалгааг орон нутагтаа
анх удаа хийгээд байна.
Эрдэнэт медикал”
эмнэлэг нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг дотоод аялал жуулчлалтай
хослуулан Эмнэлэг-Амралт, сувилал- хотын аялал гэсэн тусгай хөтөлбөр гарган ажиллаж үйлчлүүлэгчдэдээ Япон улсын Кенко
аргачлалаар хийдэг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, Сэлэнгэ амралтын бааз,
Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хоттой танилцуулах юм.
Тус эмнэлэг нь цаашид хэвтүүлэн эмчлэх
эмнэлэг, ахмадын асаргаа, сувилгааны төв, диабетийн төвийг нээж, цээжний хөндийн
хавдрын мэс заслыг нэвтрүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.