Хүүхдийн спортын наадамд Хан-Уул дүүргийнхэн 72 медальтайгаар түрүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хүүхдийн спортын зуны VII наадмын шигшээ тэмцээн Баянхонгор аймагт 10 өдрийн турш үргэлжилж өндөрлөсөн билээ.
Зуны VII их наадамд 21 аймаг, 9 дүүргийн 43 мянган өсвөрийн тамирчдаас шалгарсан шилдэг 5000 гаруй тамирчин спортын 23 төрөлд өрсөлдсөнөөс Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ баг 26 алт, 22 мөнгө, 24 хүрэл нийт 72 медаль авч, медалийн чанар, тоогоор бүх аймаг дүүргүүдээ тэргүүлж, түрүүллээ.
Тодруулбал, даамын төрөлд Хан-Уул дүүргийн Засаг даргын
дэргэдэх Өсвөрийн баг тамирчид багаараа алтан медаль, ОУ-ын хэмжээний мастер, “Орчлон” сургуулийн сурагч Э.Эрхэс усан сэлэлтийн ганцаарчилсан төрлөөс 12,
багийн төрлөөс 1 нийт 13 алтан медаль тус хүртсэн бол, Монголын дугуйн холбооны хамгийн залуу спортын
мастер, 18-р сургуулийн сурагч Э.Сайханбилэг хөвгүүдийн кросс ангиллаас алтан медаль, марафон төрлөөс мөнгөн медаль тус тус хүртжээ.
Мөн 7 дугаар сургуулийн сурагч А.Амина Боксын 46 кг-ын жинд бүх
өрсөлдөгчөө хугацаанаас нь өмнө дуусгаж 12 дахь алтан медалиа хүртэж, бахдам амжилт үзүүлсэн байна.