Монголбанк 77 сая ам.долларыг валютын захад нийлүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБанкууд өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар 2228.56-2241.21 төгрөгийн ханшаар 17.9 сая ам.доллар худалдан авах, 333.17-335.06 төгрөгийн ханшаар 43.5 сая юань худалдан авах санал тус тус ирүүлжээ.
Харин Төвбанк дээрх саналыг биелүүлээгүй байна. Мөн своп, форвард арилжаагаар банкууд 112.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлжээ. Монголбанк төгрөгийн своп хэлцлээр 77.0 сая ам.долларыг валютын захад нийлүүлжээ.
Б.Заяа