Курбан нь хүмүүсийг ойртуулдаг баяр
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙМусульмаан шашинтнуудын Курбан баяр энэ сарын 12-ны даваа гарагт эхлэв.
Энэ баяраар бэл бэнчинтэй мусульмаан хүн болгон курбаны мал гаргаж махыг нь бусадтай хуваалцах, бусдыг зооглуулах зарчимтай. Ингэснээр тэд Аллаах Эзэнд болон өөр хоорондоо, мөн баячууд нь ядуустайгаа ойртдог ач холбогдолтой.
Баян-Өлгий аймгаас 20 хүн Арабын Мекка хот дахь Аллаахын ариун ордон Кагбаад мөргөл үйлдэхээр явсан. Тэд мөн адил курбан гаргана. Бусад орнуудаас ч курбан ирдэг. Тэдгээр курбаныг хүлээж авсан хүмүүс амиа бодож шударгаар эс тараавал хараал хүртдэг.
Курбан айт нь энх тайван эвлэрэл нэгдэл аз жаргалыг билэгддэг ба баячууд ядуусын дунд хайр хүндэтгэл авчирдаг гэлцдэг юм. Тус аймагт арван мянгаас дутуугүй толгой мал гаргажээ.
Ш.Айзаря