Стандартын шаардлага хангаагүй барилга олширчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБарилга, зураг төслийн байгууллагын 90 жилийн ойг Баян-Өлгийчүүд өргөн тэмдэглэж байна.
Баян-Өлгий аймагт барилгын байгууллага жар орчим жилийн өмнө үүсч байгуулагдсан. Улмаар 1500 орчим ажиллагсадтай техник туслалцааны барилгын трест 1990-ээд оныг хүртэл үйл ажиллагаа явуулж тус аймгийн төв, хөдөө сумууд төдийгүй нийслэл хот болон Хэнтий, Завхан, бусад хэд хэдэн аймаг, мөн Алтайн хязгаарын Кошагач районд олон төрлийн барилга барьж байгуулсан. Тус аймгийн барилгачдын дундаас хөдөлмөрийн баатар, гавъяат арав гаруй төрөн гарчээ.
Энэ салбарынхны 20-иод жилийн гол онцлог нь барилгын материал чанартай, стандартын чанарыг хангасан тул он удаан жил ашиглах боломжтой байлаа. Одоо цагт хувийн хэвшлийн барилгын байгууллага маш олон болсон ч барилга барих горим журам, стандартын шаардлагыг жигд хангахгүй байна. Үүнд барилга хоорондын байршил хэт ойр, зам талбай, авто машины зогсоол, ногоон байгууламж зэрэг тохижилтын ажлыг бага зайтайгаар төлөвлөсөн буюу огт төлөвлөөгүй байх явдал олширчээ.
Ш.Айзаря