Соёлын үл хөдлөх дурсгалын байршлыг тэмдэглэх санамж бичиг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-07-10 08:03:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын яам, “what3words” компанийн Монгол дахь төлөөллийн газар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 


Санамж бичигт Соёлын сайд Ч.Номин, “what3words” компанийн гүйцэтгэх захирал Крис Шелдрик нар гарын үсэг зурав.

Талууд Монгол орны чухал дурсгалт газруудыг газрын зураг дээр харагдах байдлыг сайжруулах, тэдгээрийг төрөл бүрийн газрын зургийн үйлчилгээ үзүүлэгч систем дээр хялбархан олох боломжийг олгох юм. Түүнчлэн соёлын өвөө бүртгэх, таниулах, хадгалах, хамгаалах зорилтын хүрээнд Соёлын яам 2022 онд түүх, соёлын үл хөдлөх дурсгалаа бүрэн тоолж дууссан. Монгол Улсад түүх, соёлын үл хөдлөх дурсгал 9342 бүртгэгдсэн бөгөөд эдгээр дурсгалын байршлын мэдээллийг “what3words” аппликэйшнд оруулан бүртгэхээр боллоо.


Түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудыг цахим газрын зурагт тэмдэглэснээр дотоод, гадаадын аялагчид тухайн соёлын өвийг хадгалж буй дурсгалуудыг хялбар олох, мэдээлэлтэй нь танилцах, очиж сонирхох боломжтой болно.


相关新闻